Сайд Г.Дамдинням: Шатахууны нөөц одоогоор хэвийн байна
2026-07-07 07:001min

Сайд Г.Дамдинням шатахууны нөөц одоогоор хангалттай байгааг мэдээлж, наадмын үеэр шатахууны хэрэглээ нэмэгдсэн ч сандрах шаардлагагүйг онцлов.
Сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсандаа шатахууны нөөц одоогоор хэвийн байгааг мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн хоёр өдөр бүх сумдын наадам болсон нь орон нутгийн шатахууны таталтыг нэмэгдүүлсэн гэж тэмдэглэв.
Амралтын өдрүүдэд хотын агуулахууд амардаг тул ердийн өдрүүдтэй харьцуулахад шатахууны хэрэглээ бага зэрэг нэмэгддэг байна.
Мөн 8, 9-ний өдрүүдэд бүх аймгийн наадам болох тул хүмүүс хотыг орхин гарах бэлтгэлээ хангаж байгаа аж.
Сайд Г.Дамдинням өнөө шөнө бүх шатахуун түгээх станцуудыг цэнэглэж, шатахууны нөөцийг дүүргэхээр ажиллаж байгааг онцолсон бөгөөд одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа тул сандрах шаардлагагүй гэж мэдэгдэв.
