Отгонбаатарын Сэргэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин боллоо

Сагсан бөмбөгийн холбон тоглогч Отгонбаатарын Сэргэлэн 22 жилийн туршид Монголын сагсан бөмбөгт хүчин зүтгэж, Монгол Улсын Гавьяат Тамирчин цол тэмдгээр шагнуулна.
Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн холбон тоглогч Отгонбаатарын Сэргэлэн Монгол Улсын Гавьяат Тамирчин цол тэмдгээр шагнуулахаар болжээ.
Тэрээр Монголын сагсан бөмбөгийн салбарт 22 жил ажилласан бөгөөд Хасын Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд 7 удаа аварга цол хүртсэн байна. Мөн үндэсний шигшээ багт 12 жил тоглож, холбон тоглогчийн байрлалыг өөрийн хичээл зүтгэл, ур ухаанаар удирдсан юм.
