Х.Эрдэнэбулган Ерөнхий сайдын хөдөө аж ахуйн зөвлөхөөр томилогдов
2026-06-16 15:001min

Булган аймгийн малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганыг Ерөнхий сайд Н.Учрал хөдөө аж ахуйн зөвлөхөөр томилж, "Нарлаг Монголын Малчин" хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэв.
Булган аймгийн Хангал сумын малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хөдөө аж ахуйн зөвлөхөөр томилжээ.
Тэрбээр мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон бөгөөд цаашид уг хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллах юм байна.
Мөн Х.Эрдэнэбулган “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллах юм. Уг хөтөлбөр нь малчдын амьжиргаа, үйлдвэрлэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой юм.
