Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо
2026-06-16 13:001min

Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой болсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болж, одыг нь гэр бүл болон найзууд нь нээсэн байна.
Дэвид Бекхэм Холливуудын “Алдрын гудамж”-нд өөрийн нэр бүхий одтой боллоо. Ингэснээр тэрээр “Алдрын гудамж”-нд одтой болсон анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болжээ.
Түүний одыг нээх ёслолд гэр бүлийнхэн болон жүжигчин Том Круз зэрэг дотны найзууд нь хүрэлцэн ирж, баяр хүргэсэн байна.
Өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард Дэвид Бекхэмд олон жилийн спорт болон буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Чарльз III хаан “Хүлэг баатар” цол хүртээсэн юм.
