Цахилгаан, дулааны төлбөр 2026 оны 6-р сараас 5 хувиар нэмэгдэнэ

2026-06-16 12:001min
20260616-120032-file.jpeg
2026 оны 6-р сарын 5-наас цахилгаан, дулааны төлбөр 5 хувиар нэмэгдэхээр болжээ. Дулааны төлбөр халаалтын улирал эхлэх 9-р сарын 15-наас шинэ тарифын дагуу тооцогдоно.

2026 оны 6-р сарын 5-наас эхлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан болон дулааны төлбөр 5 хувиар нэмэгдэхээр болжээ. Эрчим хүчний зохицуулах хороо 5-р сарын 29-ний өдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дундаж хэрэглээтэй айл өрх сард ойролцоогоор 220 кВт/ц цахилгаан хэрэглэдэг бөгөөд одоогийн төлбөр нь 54,200 төгрөг байна. Үүнтэй холбоотойгоор цахилгааны төлбөр 2,500 төгрөгөөр нэмэгдэх юм.

Дулааны төлбөрийн хувьд халаалтын улирал эхлэх 9-р сарын 15-наас эхлэн шинэ тарифын дагуу тооцогдохоор болсон байна.