Доктор Б.Нямбаяр “Wayfinder Award” шагналын эзнээр тодорлоо

2026-06-12 16:001min
20260612-160036-file.jpeg
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал доктор Б.Нямбаяр "Wayfinder Award" шагнал хүртжээ. Энэхүү шагнал нь түүний байгаль хамгаалалд оруулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлсэн юм.

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр “Wayfinder Award” шагналын эзнээр тодорлоо. Энэхүү шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог байна. Шагналын эздийг энэ сарын 10-ны өдөр олон нийтэд зарласан юм.

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү шагналыг Монгол эрдэмтэн хүртсэн нь бахархалтай үйл явдал гэж үзэж байна. Шагнал нь доктор Б.Нямбаярын Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг юм.

Мөн энэ шагнал нь шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгаалал, олон нийтийн оролцоог бэхжүүлэхэд оруулсан тууштай хувь нэмэр, Монгол орны зэрлэг амьтдыг хамгаалах үйлсэд зориулсан өндөр мэдлэг, туршлага, уйгагүй хөдөлмөрийн баталгаа болж байна гэж мэдэгдлээ.