НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 17-ны өдөр явагдана

2026-06-12 18:001min
20260612-180046-file.jpeg
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 17-ны өдөр И-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд явагдана. Сугалаанд 5 дугаар сарын цахим баримтыг бүртгүүлсэн иргэд хамрагдана.

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ оны 17-ны өдрийн 13:00 цагт И-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Сугалаанд 2026 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг бүртгүүлсэн иргэд хамрагдах боломжтой.

Азтан тодрохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.