АНУ, Иран Ормузын хоолойг нээх хэлэлцээнд зарчмын тохиролцоонд хүрэв
2026-05-25 11:001min

АНУ болон Иран улс Ормузын хоолойг нээх хэлэлцээний үеэр зарчмын тохиролцоонд хүрсэн ч хөлөг онгоц зорчих хугацаа, газрын тосны үнийн нөлөө тодорхойгүй байна.
АНУ болон Иран улс Ормузын хоолойг нээх тухай хэлэлцээний үеэр зарчмын тохиролцоонд хүрсэн талаар “Нью-Йорк Таймс” сонин мэдээлэв. Гэсэн хэдий ч Ормузын хоолойгоор хөлөг онгоцууд хэзээ чөлөөтэй зорчиж эхлэх, мөн энэ хэлэлцээ газрын тосны үнийг бууруулахад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Мөн Иран улс энэ сувагт хэрхэн хяналт тавих талаар нарийвчилсан мэдээлэл гараагүй байна. Өмнө нь Фокс Ньюс агентлаг Иран улс суурь тохиролцоонд хүрэхийг зөвшөөрсөн бөгөөд талууд хэлэлцээг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр бэлдэж байгааг онцолсон юм.
