Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар цас орно

2026-05-25 10:001min
20260525-100022-file.jpeg
Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байхыг Цаг уурын газраас анхааруулж байна. Баруун нутгаар хүйтэрч, бусад нутгаар дулаан байна.

Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдах төлөвтэй байна. Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын хойд болон төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метрийн хурдтай, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн баруун хэсгээр хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор +9…+14 градус дулаан байна.

Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутагт +23…+28 градус, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч +21…+23 градус байна.

БАГАНУУР ОРЧМООР үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 5 градусаар дулаарч +19…+21 градус байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 7 градусаар дулаарч +19…+21 градус байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.