Дорнодод 7 цэргийн албан хаагчийг нэг дор халж, гэмтэл авсан тухай мэдээлэл

2026-05-18 08:001min
20260518-080034-file.jpeg
Дорнод аймгийн хил хамгаалах ангийн 7 цэргийн албан хаагчийг салаан захирагчийн зодуулах улмаас халж, зарим нь хүнд гэмтэл авсан талаар мэдээлэл гарлаа.

Дорнод аймгийн Хил хамгаалах Ерөнхий газрын 132 дугаар ангид арваадхан хоногийн дотор өмнө татагдаж ирсэн 7 цэргийн албан хаагчийг нэг дор халжээ. Тэднийг эрүүл саруул гэж оношлон цэргийн албанд тэнцсэн гэж үзсэн ч, салаан захирагч Т гэх хүн өөрийгөө генералын хүү гэж танилцуулан зодож биеийн байдал муудсан байна. Халсан цэргүүдийн хоёр нь сэтгэцийн өвчтэй, нэг нь бөөрний өвчтэй гэх оноштой болсон бол нэг нь эрүү хугарсан гэмтлийн улмаас Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай болжээ.