Дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрчээ

2026-05-15 15:021min
20260515-150205-file.jpeg
Монголбанкны мэдээллээр, дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрч, мах болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.

Монголбанкны мэдээллээр, энэ оны дөрөвдүгээр сард жилийн инфляц 10.1 хувьд хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар нэмэгджээ. Инфляцын өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь өмнөх сараас 13.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 38 орчим хувиар нэмэгдэж, нийт инфляцын 3.4 нэгж хувийг бүрдүүлсэн байна.

Мөн шатахууны үнэ жилийн дүнгээр 17 хувь, дөрөвдүгээр сарын дундаж үнээр 11 хувиар өссөн нь инфляцад 1 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Үлдсэн инфляцын өсөлтийг 400 гаруй нэр төрлийн бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлт бүрдүүлсэн байна.