Ерөнхийлөгч У.Хүрэлсүх батлан хамгаалах салбарын төлөөлөлтэй уулзаж Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийг танилцуулав

2026-05-11 21:001min
20260511-210026-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзаж үндэсний аюулгүй байдлыг хангах стратеги боловсруулж байгаагаа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж буй үе үеийн бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлд талархал илэрхийлэв.

Мөн АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас зохион байгуулсан “Хуурай замын цэргийн бэлэн байдлын сорилт” тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэлсэн Хуурай замын цэргийн командлалын алба хаагчдад баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч нийт бие бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчмыг дээдэлж, санал санаачилгыг дэмжихийг үүрэг болголоо. Тэрбээр Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний шинэчлэл, хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг талаар товч танилцуулсан.

Мөн төрийн дээд одон, медалиар шагнасан бөгөөд Гавьяат нисгэгч, эдийн засагч, тээвэрчин зэрэг цол тэмдгийг олгосон байна.

Ерөнхийлөгчийн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах тогтолцоонд тулгуурлан боловсруулж, батлуулах гэж байна. Энэхүү стратеги нь төрийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоотой үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бүхий тогтолцоо бүрдүүлэх зорилготой.

Батлан хамгаалах салбар Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн цэргийн зарим командлалын газрыг шинээр байгуулжээ. Холбогдох хуулиудыг шинэчлэн батлуулж, үндэсний чадамжийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн.

Цаашид үндэсний язгуур ашигт тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхээ Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдэв.

Монгол Улс өнгөрсөн 24 жилд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 23,000 гаруй алба хаагч оролцуулсан байна.

Ерөнхийлөгч 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицерын жил” болгон зарласан бөгөөд алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах, ажиллах орчныг дээшлүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих зэрэг олон ажил хийжээ.

2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэгийг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Төр, засгаас батлан хамгаалах салбарт хийж буй шинэчлэл үргэлжилж байгаа бөгөөд 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс алслагдсан цэргийн ангийн хүүхэдтэй гэр бүл, алба хаагчид улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал авах юм.

Мөн 5 жил тогтвор суурьшилтай ажилласан алба хаагч мөнгөн урамшуулал авах бөгөөд орон сууц, хашаа байшин худалдан авахад зориулан нэг алба хаагчид 20 сая төгрөг олгох юм.

Энэ хүрээнд 200 гаруй алба хаагч 4.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж авч, 150 гаруй хүн ипотекийн зээлд хамрагдах боломжтой болжээ. Мөн бичил бизнес эрхэлдэг гэр бүлд хөнгөлттэй зээл, тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.