Ноолуурын үнэ аймаг бүрт 170-209 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

2026-04-22 15:021min
20260422-150159-file.jpeg
Ноолуурын үнэ бүс нутгийн онцлогоос хамаарч килограмм тутамд 170-209 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 209 мянган төгрөгийн ханш тогтоожээ.

Ноолуурын үнэ бүс нутгийн онцлогоос шалтгаалан килограмм тутамд 170-209 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хөвсгөл аймагт энэ хавар ноолуурын үнэ килограмм тутамд 180 мянгаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 209 мянган төгрөг хүртэл өссөн байна. Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр ханш болж байна.

Аймаг, орон нутгууд дахь ноолуурын үнийн хүрээ нь дараах байдалтай байна:
– Дорнод аймаг: 200-203 мянган төгрөг
– Хэнтий аймаг: 196-202 мянган төгрөг
– Сүхбаатар аймаг: 195-202 мянган төгрөг
– Төв аймаг: 198-204 мянган төгрөг
– Орхон аймаг: 188-195 мянган төгрөг
– Булган аймаг: 201-204 мянган төгрөг
– Хөвсгөл аймаг: 206-209 мянган төгрөг
– Дундговь аймаг: 180-185 мянган төгрөг
– Архангай аймаг: 205-208 мянган төгрөг
– Дорноговь аймаг: 170-175 мянган төгрөг