“Туулын хурдны зам” төслийг шалгах хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

2026-04-22 14:011min
20260422-140155-file.jpeg
“Туулын хурдны зам” төслийн асуудлаар иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид шаардлага хүргүүлсний дагуу Ерөнхий сайд Н.Учрал төслийг шалгалт дуусах хүртэл зогсоох шийдвэр гаргасан байна.

“Туулын хурдны зам” төслийн талаар иргэд, улс төрийн намууд болон эрдэмтэн судлаачид Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлжээ. Тэд байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө болон төслийн хөрөнгө санхүүгийн асуудлуудыг хөндсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал эдгээр асуудлыг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн авч үзэх ёстой гэж үзэж байна.

Мөн “Туулын хурдны зам” төслийн талаар олон нийтийн дунд үүссэн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргаж үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэж тэрээр тэмдэглэв.

Үүний хүрээнд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал тус төслийг зогсоох шийдвэр гаргасан байна.