Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно

2026-04-17 22:011min
20260417-220115-file.jpeg
Дөрөвдүгээр сарын 18-ны өглөө 07:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болж, алхах, гүйх, дасгал хийх боломжийг бүрдүүлнэ. Хог хаягдлыг цэвэрлэж, талбайн цэвэр байдлыг сэргээсэн байна.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-ны өглөөний 07:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болно. Энэ нь иргэдэд алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Өвлийн улиралд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмж, цэвэр байдлыг сэргээжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олон дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал өдөр бүр 07:00-19:00 цагийн хооронд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт ирж, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалсан байна. Мөн хоёр жилийн өмнө буюу 2024 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлж, засвар хийсэн аж.