Ой, хээрийн 48 удаагийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа

2026-04-13 21:301min
20260413-213026-file.jpeg
2024 оны эхний улиралд нийслэл болон найман аймгийн 32 суманд гарсан ой, хээрийн 48 гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, нийт 229,006 га талбай түймэрт өртжээ.

Улсын хэмжээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэг болон найман аймгийн 32 суманд ой, хээрийн 48 удаагийн гал түймэр гарч, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Эдгээр гал түймэрт урьдчилсан байдлаар ойгоос 704 га, хээрээс 228,302 га талбай өртсөн бөгөөд нийт 229,006 га талбай түймэрт автсан байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 35 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг хамгаалж, гурван айл өрхийн найман иргэн болон 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1653 хүн, 264 автомашин оролцсон байна.