“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээний хагас шигшээд шалгарлаа
2026-04-10 19:301min

"The MongolZ" баг "PGL Bucharest 2026" тэмцээний шөвгийн наймд "PARIVISION" багийг 2:1-ээр хожиж хагас шигшээд шалгарлаа. Тэд өнөөдөр "FUT Esports" багтай тоглоно.
Цахим спортын CS2 тоглоомын “PGL Bucharest 2026” тэмцээн Румын улсын Бухарэст хотод зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн шөнө шөвгийн наймын тоглолт явагдаж, “The MongolZ” баг “PARIVISION” багийг 2:1-ээр хожин хагас шигшээд шалгарлаа. “The MongolZ” баг өнөөдөр финалд өрсөлдөх эрхийн төлөө “FUT Esports” багтай тоглох юм. Нөгөө хэсгээс “3DMAX” болон “Astralis” багууд хагас шигшээд шалгарсан байна.
