ЭХЭМҮТ дөрвөн настай хүүхдийн ходоодноос зоос амжилттай авлаа

Дөрвөн настай А овогтой эрэгтэй хүүхэд 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зоос залгисан тул ЭХЭМҮТ-ийн хүүхдийн яаралтай тусламжид ханджээ. Рентген шинжилгээгээр ходоодонд зоос байгаа нь тогтоогдсон бөгөөд эхэндээ эмч нар гадны биет нь 48 цагийн дотор өтгөнөөр гадагшлах боломжтой гэж үзэн хоол идүүлэх, ажиглалт хийх зөвлөгөө өгч буцаасан байна. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүүхэд дахин үзлэгт ирсэн ч дурангийн аргаар авах заалттай байсан тул хоол сойж ирэхийг зөвлөж, дараа өдөр нь дахин ирэхийг хүсжээ. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр холбогдох шинжилгээ, үзлэг хийгдсэний дараа дурангийн аргаар ходоодноос зоосыг амжилттай авч, эмчилгээг үргэлжлүүлж байна. Эмнэлэг нь эмнэлзүйн заавар, стандартын дагуу шат дараалсан тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэлт цагийн үзлэгийн үед тодорхой хэмжээний хүлээгдэл үүсэх боломжтойг тэмдэглэжээ. Мөн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдийг эрэмбэлэн түрүүлж үзэх журамтай байна. Эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдүүд амандаа янз бүрийн зүйл хийх, санамсаргүйгээр залгих эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
