2026 оны 1-р улирлын НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа дуусах гэж байна

2026-04-07 10:301min
20260407-103013-file.jpeg
2026 оны 1-р улирлын НӨАТ-ын баримтаа 4 дүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтын урамшууллаа аваарай. Бүртгэсэн баримтын тооноос хамаарч урамшууллын хэмжээ өөрчлөгдөнө.

2026 оны 1-р улирлын НӨАТ-ын баримтаа 2026 оны 4 дүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа аваарай.

Хэрэглэгчийн бүртгэсэн баримтын тооноос хамааран урамшууллын хэмжээ өөрчлөгдөнө. Тодруулбал, 1-10 баримт бүртгүүлсэн тохиолдолд сугалааны гурван орон таарвал 30,000 төгрөг, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000 төгрөг, харин 51 ба түүнээс дээш баримт бүртгүүлсэн үед 60,000 төгрөгийн урамшуулал авна.