“Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д нээлтээ хийв

2026-04-07 09:301min
20260407-093013-file.jpeg
“Хийморь” үзэсгэлэнд 73 уран бүтээлчийн 79 бүтээлийг орчин үеийн болон уламжлалт урлагийн төрөлд дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн нь морь бэлгэдлийг олон нийтэд таниулах зорилготой юм.

“Хийморь” үзэсгэлэнгийн хоёр дахь удаагийн нээлт МУЭ-ийн “Арт галерей”-д боллоо.

Үзэсгэлэнд 73 уран бүтээлчийн 79 бүтээлийг дүрслэх урлагийн төрөл бүрийн чиглэлээр дэлгэн үзүүлж байна.

Монгол хүний ахуй соёл, түүхэн уламжлалд морь нь салшгүй холбоотой бөгөөд хийморь сүлд, эрх чөлөөний бэлгэдэл болж ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэн нь уг өв соёлыг орчин үеийн болон уламжлалт дүрслэх урлагийн хэлбэрээр олон нийтэд хүргэх, уран бүтээлийн чанар, цар хүрээг өргөжүүлэх зорилготой юм.

Уран бүтээлчид бүтээлээ жил гаруй хугацаанд туурвиж, зарим нь өмнөх “Хийморь” үзэсгэлэнгээс хойш хоёр жилийн турш шинэ бүтээлээ бэлтгэсэн байна.