Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан товлогдлоо
2026-03-31 18:301min

Н.Өсөхбаяраас допингийн хориотой бодис илэрч, цолыг нь хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Тэрбээр Үндэсний спортын арбитрт гомдол гаргажээ.
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэн Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн хориотой бодис илэрсэн байна. Түүний цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хассан юм.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав “Дундын бүс” нэвтрүүлэгт оролцохдоо Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр дархлаа сайжруулах зорилгоор 28 ширхэг тариаг зарсан гэж мэдэгдсэн байна.
Н.Өсөхбаяр уг асуудлаар Үндэсний спортын арбитрт гомдол гаргасан бөгөөд допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан дөрөвдүгээр сарын 9-ний 10.00 цагт товлогдсон байна.
