Төрхур сэргээн засах сувилал Богдхан уулын хамгаалалтын захиргаанд өвс хандивлав
2026-03-29 13:171min

Төрхур сэргээн засах сувилал Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бугын сүрэгт зориулан 50 боодол өвс хандивлалаа.
ШШГЕГ-ын харьяа Төрхур сэргээн засах сувилал энэ сарын 26-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 50 боодол өвс хандивлалаа.
Энэхүү хандивыг бугын сүрэгт зориулан, Богдхан уулын Төрхурахын аманд тараан тавьжээ.
Байгаль хамгаалах үйлсэд үзүүлсэн бодит дэмжлэгийнхээ төлөө Төрхур сувиллын хамт олонд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа талархал илэрхийлсэн байна.
