Жинхэ хотод олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэллээ

2026-03-29 14:171min
20260329-141740-file.jpeg
БНСУ-ын Жинхэ хотод зохион байгуулагдаж буй олон улсын цэргийн хөгжмийн наадамд ЗХЖШ-ын үлээвэр найрал хөгжим оролцож байна. Наадам нь улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг хөгжмөөр дамжуулан илэрхийлэх зорилготой.

БНСУ-ын Жинхэ хотод олон улсын цэргийн хөгжмийн наадам эхэллээ. Тус наадамд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим оролцож байна.

Энэхүү наадам нь зэвсэг бус хөгжим, хүчирхийлэл бус урлагаар дамжуулан улс орнуудын эв нэгдэл, энх тайвныг илэрхийлэх онцлогтой юм.

Мөн цэргийн урлаг, соёлыг олон нийтэд сурталчлах, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой. Наадмын хүрээнд жагсаалын тоглолт, хөгжимт парад зохион байгуулагдаж байна.