Э.Цэндбаатар WBC аваргын бүсний төлөөх тулаанд оролцоно
2026-03-29 11:161min

Мэргэжлийн боксын 14 тулаан ялагдалгүй яваа Э.Цэндбаатар дөрөвдүгээр сард WBC аваргын бүсний төлөөх тулаанд оролцохоор болжээ. Түүний өрсөлдөгч тулаанаас татгалзсан байна.
Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж, ялагдалгүй яваа Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д товлогдсон байв. Гэвч түүний өрсөлдөгч, Дэлхийн боксын чансаагаар 8-р байранд эрэмбэлэгдсэн Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан байна.
Үүний улмаас Э.Цэндбаатар дөрөвдүгээр сард багтаан шууд WBC аваргын бүсний төлөөх оргил тулаанд оролцохоор боллоо. Тэрбээр 14 ялалтынхаа зургааг нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бөгөөд Дэлхийн чансааны 16 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.
