Үндэсний их баяр наадмын хурлын шийдвэрүүд батлагдлаа

2026-03-25 08:301min
20260325-083028-file.jpeg
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны төсөв батлагдаж, хурдан морины уралдааны дүрэмд өндрийн хязгаар өөрчлөхийг дэмжлээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 24-нд боллоо.

Хуралдаанаар 2026 оны Үндэсний их баяр наадмын төсвийг эцэслэн батлах болон салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Мөн Монгол Улсын стандартын дагуу Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Тодруулбал, хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4-д заасан шүдлэн морины өндрийн хязгаарыг 132 см-ээс 133 см болгон, 5.3.5-д заасан даага морины өндрийн хязгаарыг 127 см-ээс 128 см болгон өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь нь дэмжсэн байна.