Монгол Улсад Наурыз баярыг ЮНЕСКО-д бүртгүүлэв

2026-03-23 07:001min
20260323-070028-file.jpeg
Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Наурызын баярт Ерөнхий сайд оролцож, уламжлалт тоглолт, тэмцээн, үзэсгэлэн худалдаа болжээ. Наурызыг ЮНЕСКО-ийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн байна.

Казах түмний хаврын баяр болох Наурызын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. “Монголын Наурыз-2026” эв нэгдэл уриатай уг баярт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсон юм.

Арга хэмжээний үеэр казах түмний уламжлалт дуу, үндэсний тоглоом наадгай, казах гэр, үндэсний хувцастай шилдэг хос шалгаруулах тэмцээн, мөн казах болон бусад үндэстний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан байна.

2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг дэлхийн биет бус өвийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлэн батлуулжээ.