Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14,415-д хүрч, 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2026-03-22 19:301min
20260322-193023-file.jpeg
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14,415-д хүрсэн бөгөөд одоогоор 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Вакциндаа хамрагдаагүй иргэдийг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14,415-д хүрсэн бөгөөд үүнээс нийслэлд 11,684, орон нутагт 2,726 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралт 15-д хүрсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2026 оны гуравдугаар сарын 22-ны мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдсэн бөгөөд одоогоор 43 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 20 нь нийслэлд, 23 нь хөдөө орон нутагт байгаа аж. Насны бүлгээр хамгийн их өвчлөл 10-14 насны хүүхдүүдэд бүртгэгдсэн бөгөөд тэдний өвчлөл 5,244-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 3,522, 5-9 насны 1,844, 15-19 насны 1,784 хүүхэд улаанбурханаар өвчилжээ.

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй халдварт өвчин боловч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан талаараа өрх, сумын эрүүл мэндийн төвд очиж цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй бол вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг энэ өвчнөөс хамгаалахыг сануулж байна.