Улаанбаатар хотын төв дулааны магистральд хэсэгчлэн засвар хийхээр боллоо

Улаанбаатар хотын төв магистральд нийт 16 гол дулааны шугамыг 2024 оны тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд 8-9 хэсэгт хуваан засварлахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд дулааны сүлжээний 1.2 км шугамыг хэсэгчлэн шинэчлэх ажлыг 10 байршилд гүйцэтгэх юм.
Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 3, 4-р хорооллын И-Март худалдааны төвийн зүүн урд талд диаметр нь 400 мм дулааны шугам шинээр тавигдах бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгээр Толгойтын эцсийн буудлын орчимд 500 мм болон 400 мм голчтой шугам барих аж.
Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөлтэй уялдуулан 10а магистральд 1000 мм, 11аб магистральд 1200 мм голчтой шугамыг шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд хийгдэх юм гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Мөнхжаргал мэдээлэв.
