11 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд цаг агаарын төлөв байдал

2026-03-23 08:301min
20260323-083026-file.jpeg
11 дүгээр сарын 22, 23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, 23-26-нд зарим нутгаар цас орж, салхи ширүүснэ. Хүйтний эрч 25, 26-нд нэмэгдэнэ.

2024 оны 11 дүгээр сарын 22, 23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

11 дүгээр сарын 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс голын хөндийгөөр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, мөн говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр нойтон цас, цас орж магадгүй байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метрийн хурдтай байх бөгөөд 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метрийн хурдтай ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…+2 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

11 дүгээр сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.