Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нислэгийн 45 жилийн ой

45 жилийн өмнөх энэ өдөр буюу 1981 оны 3-р сарын 22-ны өдрийн 14:58 минутад Монгол улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков нар хамтран “Союз-39” сансрын хөлгөөр Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас хөөрсөн юм.
Тэд нийт 8 өдрийн турш дэлхийг 124 удаа тойрсны дараа 3-р сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай буусан байна.
Энэ үйл явдлаар Монгол улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, мөн өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн арав дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Ж.Гүррагчаа нь Монгол улсаас анх удаа сансарт ниссэн хүн бөгөөд Ази тивээс хоёр дахь, дэлхийн хэмжээнд сансарт ниссэн 101 дэх хүн болж сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
