Амьтны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн үнэлгээний онцлог
2026-03-20 10:301min

Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан тохиолдолд амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлөхдөө амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцдог.
Амьтны тухай хуулийн дагуу зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан тохиолдолд амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд тусгай үнэлгээ хэрэглэгддэг. Энэхүү үнэлгээ нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүйгээр бодгалиар нь үнэлдэг онцлогтой юм. Мөн амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоодог. Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тодорхой аргачлалаар тогтоодог байна.
