АНУ-д сурдаг 6 настай Монгол охин сургуулийнхаа далбааг нэмэв
2026-03-13 15:001min

АНУ-д суралцдаг 6 настай Монгол охин сургуулийн олон улсын тугнуудын дунд Монгол улсынхаа далбааг оруулжээ. Тэрээр улсынхаа далбаа байхгүйг анзаарч, цаасаар бугуйвч хийсэн байна.
АНУ-д сурдаг 6 настай Монгол охин сургуулийнхаа олон улсын тугнуудын дунд Монгол улсынхаа далбааг нэмсэн байна. Доктор М.Саруул-Эрдэнэ ярьснаар, охин сургууль дээрээ дэлхийн олон орны тугнуудыг харж, Монгол улсынхаа далбаа байхгүйг анзаарсан аж. Тэрээр “Манай улсынх алга байна. Ийм байх ёстой” гэж бодож, цаасаар бугуйвч хийж багшдаа үзүүлжээ. Хоёр хоногийн дараа багш нь охины санаачилгыг үнэлж, сургуулийнхаа тугнуудын дунд Монгол улсынхаа далбааг оруулсан байна.
