Хумх /01.21-02.20/
Зуны сүүлчийн сард хумхууд маш их аялал, уулзалт, үдэшлэг, элдэв арга хэмжээгээр дүүрэн байх нь. Яг л амьдрал хяналтаас гарчихсан, хүчтэй түрлэгт орчихсон мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ энэ удаад санаа зовох нь илүүц юм. Аль болох тайван байж, амьдралаас таашаал аваарай.
Загас /02.21-03.20/
Оддын нөлөөгөөр олонх загас зохион байгуулах чадвараа харуулах цаг иржээ. Үдэшлэг зохион байгуулах, хурал удирдах, үзэсгэлэн гаргах г.м. Томоохон төсөл хөтөлбөрөөс зугтсан ч найзууд, ойр дотныхон тань амралтаар очих зочид буудлуудаа сонгуулах гээд таны тусламжийг хүлээнэ.
Хонь /03.21-04.20/
Наймдугаар сард ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Шинэ ажил нээхийг хүссэн, эсвэл чөлөөт уран бүтээл туурвихыг хүссэн хүмүүст сайхан боломж гарч ирнэ. Шийдэмгий байдал, шаргуу зан илэрнэ. Гэхдээ хэт их ааш гаргаж, маргааныг дэвэргэж болохгүй.
Үхэр /04.21-05.20/
Наймдугаар сард энэ ордын төлөөлөгчид сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй, уйтгар гунигтай, зарим нь нийгмээс өөрсдийгөө тусгаарлаж, гэр бүлдээ анхаарахыг хүснэ. Гэхдээ сарын сүүлчээр амьдрал урьдын хэмнэлдээ орж, найз нөхөдтэйгөө уулзах, аялах, зугаацах хүсэл төрнө.
Ихэр /05.21-06.21/
Ихрүүдийн эргэн тойронд наймдугаар сард хэрэгтэй хүмүүс гарч ирж, сонирхолтой ажил олоход тусална. Ажил төрөл амар хялбар бүтэж, зарим нь бага зэрэг хамраа сөхөх хандлагатай болно. Гэхдээ энэ нь амжилтыг үргээх магадлалтай гэдгийг сана.
Мэлхий /06.22-07.22/
Наймдугаар сар мэлхийнхий хувьд маш их ачаалалтай санагдах болно. Гэхдээ тэдний хөдөлмөрч зан, мэргэжилдээ сайн байдал нь сарын эхний долоо хоногоос л санхүүгийн үр өгөөжөө өгч эхэлнэ. Зарим нь аяллаар далай тэнгис үзэхийг хүснэ. Одод ч энэ санаачилгыг нь дэмжиж байна.
Арслан /07.23-08.23/
Олны дундаас цойлон гарч, бусдын нүдэнд ил харагдахыг, бусдаас магтаал сайшаал хүртэхийг хүснэ. Зарим нь хэв маягаа өөрчлөхийг хүсч, гадаад, дотоод өөрчлөлтдөө анхаарлаа хандуулна. Сарын хоёр дахь хагаст богино хугацааны шинэ сонирхол, төсөл гарч магадгүй.
Охин /08.24-09.23/
Амрахаар төлөвлөж байгаа хүмүүст маш үр бүтээлтэй үе. Наймдугаар сард амралтаа авбал бүтэн намрынхаа эрч хүч, эерэг уур амьсгалыг нөөцлөөд авна гэсэн үг. Сарын сүүлчийн өдрүүдэд Охины ордны олонх нь шинэ төсөлд толгой өөд татах завгүй орох бол зарим нь шинэ харилцаа үүсгэнэ.
Жинлүүр /09.24-10.23/
Наймдугаар сард аль болох ганцаараа байх хэрэгтэй. Ингэхгүй бол сэтгэл, хүчээ хий дэмий зүйлд их зарцуулах магадлалтай. Харин санаа нэгдэж чаддаг хүмүүстэйгээ уулыг ч нурааж чадна. Ажил төрлөө өөрчлөх, алдар нэр олох гэсэн хүмүүст энэ сар боломж олгож байна.
Хилэнц /10.24-11.22/
Өөрийн хэрэгцээ, хүслийг мэдэрсэн хилэнцүүд зорилгодоо хүрэх арга замыг олж чадна. Тэдний олонх нь зуны сүүлийн энэ сард сонирхолтой танилтай болох буюу өмнө нь ач холбогдолтой байсан хүмүүстэйгээ уулзана.
Нум /11.23-12.21/
Наймдугаар сард өөрийн санаачилгаар удаан хугацааны турш хаалттай байсан хаалгаа нээж чадна. Үр дүнд нь мэргэжлийн орчинд буюу нийгэмд нэр нөлөө нь өсөж, өөрийгөө хөгжүүлэх, зорилгодоо хүрэх сайхан боломж гарч ирнэ.
Матар /12.22-01.20/
Наймдугаар сар бол бодол санаагаа цэгцлэх, сэтгэлээ тайван байлгах, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад таатай үе. Ачаалалтай ажиллахад ч тохиромжтой. Гэр бүл, найз нөхдөдөө илүү их анхаарах боломж гарна.