Сибирийн ойн түймэр 3 сая орчим га газрыг хамарсан ч Засгийн газраас энэ асуудалд дорвитой анхаарал хандуулахгүй байна. Тиймээс Сибирийн ой, тайгыг аврахаар Тэнгэри байгууллагын бөө нар зориг шулууджээ.
Энэ сарын 4-нд 40 орчим бөө Байгал нуурын Ольхон аралд цугларч, бороо хур оруулах ёслол үйлдэх гэж байна. Сибирийн гурван бүсээс ирсэн тэд үүгээрээ ойн түймрийг унтраахад тусална гэжээ. Энэ талаар “Тэнгэри” бөөгийн бүс хоорондын байгууллагын ТУЗ-ийн дарга Баир Цырендоржиев “ТАСС” агентлагт мэдээлжээ.
Түүнчлэн бөө нар Сибирийн бүх бөөг үүнд туслахыг уриалсан аж.
Эх сурвалж: Fishki.ne