2026 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-03-04 10:341min

2026 оны гуравдугаар сард хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг тодорхой өдрүүдэд олгох хуваарийг танилцууллаа.
2026 оны гуравдугаар сард хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг олгох хуваарийг танилцуулж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг 12, 25-ны өдрүүдэд олгоно.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ нь 25-ны өдөр, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмж 19-ний өдөр олгогдоно.
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 25-ны өдөр, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 12-ны өдөр олгоно.
