УИХ-ын гишүүн Э.Болормаад хилээр гарахыг хязгаарлах шийдвэр гарлаа

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэлэлцжээ.
Э.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Э.Болормаад хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг үндэслэн 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэр гаргасан байна.
Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой юм.
