Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ

2026-03-03 11:301min
20260303-113027-file.jpeg
Хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цас бүрхүүл тогтсон бөгөөд цасан зузаан өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цас бүрхүүл тогтсон байна.

Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд хэсэг болон Цагаанхайрхан, Ховд аймгийн Үенч, Алтай, Завхан аймгийн Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугатын баруун, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьтын хойд, Дархан-Уул аймгийн Хонгорын зүүн хойд хэсэгт цасны зузаан 21 см-ээс дээш, нягт нь 0.16-0.39 г/см3 байна.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад цасны зузаан 11-20 см, нягт нь 0.11-0.30 г/см3 байна. Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага, нягт нь 0.07-0.37 г/см3 байна.

Цасны зузаан хамгийн их байгааг Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хушаат, Хүдэр сумдад 31-45 см байна.

Цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.