БОЭТ-д сар шинийн баярын өдрүүдэд 13 хүүхэд төрж, олон хүн эмчлүүлжээ
2026-02-23 16:011min

БОЭТ-ийн төрөх тасагт сар шинийн баярын өдрүүдэд 13 хүүхэд төрсөн бөгөөд эмнэлэгт хүүхэд, насанд хүрэгчид нийт 451 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Шинийн нэгний өдөр БОЭТ-ийн Төрөх тасагт дөрвөн хүүхэд төрсөн бөгөөд үүний хоёр нь ихэр хүү байна. Сар шинийн баярын өдрүүдэд нийт 12 эх амаржиж, 13 хүүхэд мэндэлжээ.
Энэ хугацаанд Хүүхдийн тасагт 386 хүүхэд үзлэгт хамрагдаж, 32 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна гэж БОЭТ мэдээлэв.
Насанд хүрэгчдийн тасагт 224 хүн үйлчлүүлсэнээс 28 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд архины хордлогоор долоон хүн, түлэгдэлтээр нэг хүн, зам тээврийн ослоор таван хүн, ахуйн ослоор найман хүн нас барсан байна.
БОЭТ-д нийт 451 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс эрчимт эмчилгээнд 55 хүүхэд, 12 насанд хүрэгчид эмчлүүлж байна.
