Сар шинийн баярын дараа зарим зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэллээ
2026-02-23 15:011min

Сар шинийн баярын амралтын дараа зарим зах, худалдааны төвүүд энэ сарын 21-нээс ажиллаж эхэлсэн бол бусад төвүүд хоёрдугаар сарын сүүлээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сар шинийн баярын өдрүүдэд амарсан зарим зах, худалдааны төвүүд энэ сарын 21-нээс хэвийн ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал, 100 айл барилгын материалын дэлгүүр, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Максмолл худалдааны төв, 1000 нэр худалдааны төв, Билэг их дэлгүүр энэ сарын 21-нээс үйл ажиллагаагаа сэргээжээ.
Харин Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 24-нөөс, Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвүүд хоёрдугаар сарын 25-наас, Шонхор зах хоёрдугаар сарын 23-наас ажиллах юм.
