Урт цагааны зогсоол сар шинийн өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байна

2026-02-17 07:301min
20260217-073026-file.jpeg
НИТХ-ын дарга А.Баяр аж ахуй нэгжүүдтэй уулзаж, Сар шинийн баярын өдрүүдэд Урт цагааны зогсоолыг 08:00-00:00 цаг хүртэл нээлттэй байлгахыг уриалжээ.

НИТХ-ын дарга А.Баяр аж ахуй нэгжүүдтэй уулзаж, томоохон зах, худалдааны төвүүдэд нэмэлт зогсоол гаргаж байгааг мэдээллээ. Тэрбээр Сар шинийн баярын өдрүүдэд сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг зогсоолоо нээлттэй байлгахыг уриалсан байна.

Энэхүү уриалгын дагуу Урт цагааны зогсоол сар шинийн 1-3-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй ажиллах юм.

Мөн өнөөдөр, маргааш “Бөмбөгөр”, “Алтжин” худалдааны төвүүдээр үйлчлүүлэх болон ойр орчмоор зорчих иргэд Урт цагааны зогсоолд автомашинаа тавих боломжтой.

Урт цагааны зогсоол нь барилгынхаа чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар 100 метр хүрэхгүй яваад баруун эргээд ордог байршилтай байна.