Гал морин жилийн Сар шинийн барилдаанд 256 бөх зодоглоно
2026-02-17 07:001min

Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ. Улсын цолтой олон бөх оролцох бөгөөд унасан бөхчүүдийн оронд нөхөн орох боломжтой бөхчүүд тодорхой болжээ.
Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Сүрээр дарагч” хэмээх Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ.
Барилдаанд дархан аварга А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Э.Батмагнай нар тэргүүтэй олон бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Барилдаанд оролцох бөхчүүдийн бүртгэлд нийт 256 бөх багтсан бөгөөд тэдгээрийн дунд улсын цолтой бөхчүүд олон байна. Мөн чансааны оноо 640-900 хоорондох 13 бөх нь өнөөдрийн барилдаанд унасан бөхчүүдээс нөхөн оролцох боломжтой юм.
Хүндэтгэн үзэх шалтгаанаар бөх ирээгүй тохиолдолд, дээрх жагсаалтад багтсан бөхчүүдээс нөхөн орох боломжтой гэж мэдээллээ.
