Амьд цэцгийн импортын хэмжээ сүүлийн гурван жилд 2.9 дахин нэмэгджээ

Гаалийн ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 973,229 ширхэг амьд цэцэг импортолсны статистик мэдээллийг танилцууллаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд амьд цэцгийн импорт 2.9 дахин өссөн байна.
Тодруулбал, 2023 онд 4.2 сая ширхэг амьд цэцэг импортолсон бол 2024 онд энэ тоо 6.8 сая ширхэг болж, өмнөх оныхоос 62 хувиар өссөн байна. Харин 2025 онд амьд цэцгийн импорт 12.2 сая ширхэгт хүрч, өмнөх оноос 80 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Амьд цэцгийн импортын гол эх үүсвэрүүдэд БНХАУ-аас 297 мянган ам.долларын үнийн дүн бүхий 949,327 ширхэг, Эквадор улсаас 11 мянган ам.долларын 6,855 ширхэг, Нидерланд улсаас 23.6 мянган ам.долларын 17,010 ширхэг, БНСУ-аас 0.1 мянган ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус орж иржээ.
Амьд цэцгийн импорт жил бүр тогтмол өсөж байгаа нь зах зээлийн эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.
