Амьд цэцгийн импорт 2023-2025 онд 2.9 дахин өсжээ

Гаалийн ерөнхий газраас 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд нийт 973,229 ширхэг амьд цэцэг импортолсныг танилцууллаа.
Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээр амьд цэцгийн импорт 2.9 дахин өссөн байна. Тухайлбал, 2023 онд 4.2 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг буюу өмнөх оноос 62 хувиар өссөн, 2025 онд 12.2 сая ширхэг буюу өмнөх оноос 80 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.
Амьд цэцгийг импортлохдоо БНХАУ-аас 297 мянган ам.долларын үнийн дүн бүхий 949,327 ширхэг, Эквадор улсаас 11 мянган ам.долларын 6,855 ширхэг, Нидерланд улсаас 23.6 мянган ам.долларын 17,010 ширхэг, БНСУ-аас 0.1 мянган ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.
Амьд цэцгийн импорт жил бүр тогтмол өсөж байгаа нь зах зээлийн эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.
