Монголын банкны холбоо: Таваас дээш удаа ипотекийн зээл авсан иргэн байхгүй

2026-02-12 09:301min
20260212-093023-file.jpeg
Монголын банкны холбоо 2013-2016 онд таван удаа болон түүнээс дээш удаа ипотекийн зээл авсан иргэн байхгүй гэж мэдэгдлээ. 1584 хүн давхардуулан зээл авсан тохиолдол бүртгэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт албан ёсны нийгмийн сүлжээнд “Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таван удаас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн иргэд байгаа” гэсэн мэдээлэл өгсөн.

Гэвч Монголын банкны холбоо өнөөдөр энэхүү мэдээлэл худал болохыг мэдэгдэв. Тус холбооны мэдээллээр Монголбанкны эх үүсвэрээр 2013-2016 оны хооронд 1584 иргэн давхардуулан зээл авсан тохиолдол бүртгэгдсэн ч таван удаа болон түүнээс дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн байхгүй гэж тодотгосон байна.