Бритни Спирс уран бүтээлийнхээ эрхийг 200 сая ам.доллараар заржээ

Дуучин Бритни Спирс “Toxic”, “Baby One More Time”, “Gimme More” зэрэг алдартай дуунуудынхаа эрхийг “Primary Wave” компанид 200 сая ам.доллараар заржээ. Энэхүү гэрээ 2025 оны арванхоёрдугаар сарын 30-нд хийгдсэн бөгөөд олон нийтэд 2026 оны тавдугаар сарын 10-нд мэдээлсэн байна. Наймааны талаар нэрээ нууцалсан эх сурвалж “New York Times” хэвлэлд мэдээлжээ.
Шакира, Жастин Бибер, Жастин Тимберлэйк, Брюс Спрингстин зэрэг алдартай уран бүтээлчид ч мөн уран бүтээлийнхээ эрхийг худалдаалсан жишээ бий. Тухайлбал, Брюс Спрингстин 2021 онд “Sony” компанид 500 сая ам.доллараар дуунуудынхаа эрхийг зарсан бөгөөд “Queen” хамтлагийн уран бүтээлийг тус компани нэг тэрбум гаруй ам.доллараар худалдан авсан байна.
Бритни Спирс 1999 онд уран бүтээлээ эхлүүлснээс хойш есөн цомог гаргасан бөгөөд дэлхийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр поп хөгжмийн салбарт 20 гаруй жил тэргүүн эгнээнд ажилласан бөгөөд 44 настай. Бритни амьдралынхаа 14 жилийг аавынхаа хатуу хяналт дор өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд хувийн болон санхүүгийн шийдвэр гаргах эрхгүй байжээ. Түүний консерватор 2021 онд хуулийн дагуу цуцлагдсан байна.
