2026 оны улсын төсөвт орлогын эх үүсвэрүүдийг тооцжээ

2026-02-10 09:301min
20260210-093023-file.jpeg
2026 оны төсөвт нүүрс, зэсийн экспорт болон татварын орлогоос нийт 29,571 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

2026 оны улсын төсөвт орлого олох эх үүсвэрүүдийг тодорхойлжээ. Нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70 ам.доллар, экспортын хэмжээг 90 сая тонн гэж тооцсон байна. Мөн зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700 ам.доллар, зэсийн баяжмалын экспортын хэмжээг 1.9 сая тонн гэж тооцсоноор уул уурхайн салбараас төсөвт 9,327.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн тайлангийн бодит мэдээлэл, ашигт ажиллагааны түвшинг харгалзан аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 6,384.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон байна.

Түүнчлэн хувь хүний орлогын албан татвараас 2,863.9 тэрбум төгрөг, онцгой албан татвараас 1,331.5 тэрбум төгрөг, гаалийн албан татвараас 2,255.0 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараас 7,408.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.