Түгээх сүлжээний кабелийн хамгаалалтад хуванцар материал нэвтрүүлэв

2026-02-06 18:001min
20260206-180046-file.jpeg
Нийслэлийн түгээх сүлжээний кабелийн хамгаалалтыг уламжлалт тоосгоноос хуванцар материал руу шилжүүлж, насжилт уртасгах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай шийдлийг туршиж байна.

Түгээх сүлжээний ашиглалтын үеийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэхэд хуванцар материалаар кабелийн хамгаалалтын тоосгыг орлуулж, урт хугацаандаа үр ашигтай, насжилт уртасгасан, байгаль орчинд ээлтэй, технологийн хувьд хялбар, импортын хамааралгүй шийдлийг нэвтрүүлжээ.

Нийслэлийн 10 кВ-ын НТС-РТП-001 хуваарилах байгууламжийн кабель шугам шинэчлэх ажлын хүрээнд олон кабелийг туннел хэсэгт уламжлалт тоосгон хамгаалалттайгаас хуванцар хамгаалалтаар орлуулж, зарим трассыг хуванцар хамгаалалтаар хучиж туршилт явуулсан байна.

Нүүрс шатааж үйлдвэрлэдэг уламжлалт тоосго нь хөрсний чийгт дэвтэж, хүлэмжийн хий үүсгэдэг бол хуванцар материал нь хөрсөнд удаан хугацаанд тэсвэртэй, дахин ашиглахад эвдрэлгүй тул насжилтыг олон арван жилээр уртасгах боломжтой юм.

Нийслэлийн түгээх сүлжээний инженер техникийн ажилтнууд кабелийн хамгаалалтыг салбарын хэмжээнд нэвтрүүлэх судалгааг үргэлжлүүлж байна.

Мөн агаарын шугамын намгийн хамгаалалтад хуванцар цагиргийг туршиж, материалын бат бөх, насжилт урт, хөнгөн байдал, угсралтын аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн хэмнэлт зэрэг давуу талуудыг нотолжээ.

Эдгээр хуванцар эд ангиудыг угсрахад том оврын машин механизм ашиглахгүй бөгөөд кабелийн шуудуунд дэвсэхэд хог хаягдал үүсгэдэггүй нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж үнэлэгдэж байна.

Эрчим хүчний салбарт ашигладаг материалын жагсаалтаас уламжлалт тоосгыг халж, дахин боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдийг дэмжиж, эх оронч худалдан авалтыг салбарын хамт олонд уриалж байна.