Монголын пара цаначин Б.Цэрэнпунцаг Словакт болсон Паралимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцлоо

2026-02-06 17:001min
20260206-170028-file.jpeg
Монголын пара цаначин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын баазад болсон “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох тэмцээнд алт, мөнгөн медаль хүртэж олон улсын оноогоо ахиуллаа.

Словак улсын Кубинска Хола цанын баазад зохион байгуулагдсан “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох слаломын ангиллын тэмцээнд Монголын пара цаначин Б.Цэрэнпунцаг амжилттай оролцлоо. Тэрээр хоёр гараанд алт, мөнгөн медаль хүртэж олон улсын оноогоо нэмэгдүүлсэн байна. Энэхүү тэмцээнд оролцсоноор Б.Цэрэнпунцаг FIS-ийн 156.80 оноо авсан гэж мэдээллээ.