Эрээн хот Монголчуудын дамжин өнгөрдөг гол төв болжээ
2026-02-06 16:001min

Эрээн хотын худалдаа багасч, Монголчууд Хятад болон бусад улс руу дамжин зорчих хандлага нэмэгдэж байна. Сурагчдын амралтын үед хил дээр ачаалал их байсан бол сургууль эхэлснээс хойш багасчээ.
Эрээн хотын гудамж талбай болон зээлүүд эл хуль болж, уг хот нь Монголчуудын дамжин өнгөрдөг гол төв болжээ. Монгол иргэд Эрээнгээс бараа материал худалдан авахын оронд Хятад улсын бусад хотууд болон бусад улс орнууд руу дамжин зорчих хандлага ихэссэн байна. Жишээ нь, сурагчдын өвлийн амралтын үед хил гааль дээр дараалал ихтэй, иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн байсан бол сургууль эхэлснээс хойш энэ ачаалал хэд дахин багассан гэж худалдаачид мэдээлж байна.
