Дорнодод онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан хэрэгт шалгалт явуулж байна

2026-02-05 19:061min
20260205-190605-file.jpeg
Дорнод аймгийн төвд онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан гэх мэдээллийн дагуу шалгалт явагдаж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг гарал үүсэл тодорхойгүй архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий супермаркетэд онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тус аж ахуйн нэгжид холбогдох хууль зүйн арга хэмжээ авах эсэхийг тодруулахаар ажиллаж байна.

Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор иргэдийг гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааг худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.